Actions
Expert Peptide Collagen Gel Mask
Гелэн маск
#760765
Ерөнхий мэдээлэл
- Арьсны төрөл
- Бүх төрлийн
- Зориулалт
- Арьсны уян хатан чанар болон эзэлхүүнийг сайжруулах үйлчилгээтэй
- Онцлог
- 3 төрлийн коллаген, 5 төрлийн пептидийн комплекс
- Хэмжээ
- 41гр*4ш
Price section
Үнэ
39,000₮
Buy section
Actions
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
- Гурвалсан чангаруулах үйлчилгээ – Арьсны уян хатан чанар, эзэлхүүнийг нэмэгдүүлж, унжиж эхэлсэн нүүрний хэлбэрийг илүү чанга, тод харагдуулна.
- Үрчлээ багасгана – Нарийн үрчлээ болон томорсон нүх сүвний харагдах байдлыг бууруулж, арьсыг толигор болгоно.
- Удаан хугацааны чийгшүүлэлт – Арьсны хамгаалах давхаргад чийгийг түгжиж, хуурайшилтаас хамгаална.
- Арьсыг тайвшруулж сэрүүцүүлнэ – Арьсны температурыг бууруулж, улайлт болон эмзэгшлийг намдаана.
- Өндөр наалдацтай бүтэц – Хоёр хэсэгтэй гидрогель маск нь нүүрний хэлбэрт төгс тохирч, гулсаж унахгүй.
- Арьсаа бэлтгэнэ. Нүүрээ сайтар цэвэрлээд тонер хэрэглэнэ.
- Хамгаалалтын хальсыг салгана. Маскны хоёр хэсгийн тунгалаг хамгаалалтын хальсыг болгоомжтой хуулна.
- Нүүрэндээ байрлуулна.
- Доод хэсгийг ам орчмоор тааруулан байрлуулна.
- Дээд хэсгийг нүд орчмоор тааруулан тавина.
- 20–40 минут байлгана.
- Илүү эрчимтэй арчилгаа хийх бол 1–3 цаг хүртэл хэрэглэж болно.
- Арьс найрлагыг шингээх тусам маск тунгалаг болж эхэлнэ.
- Төгсгөлийн арчилгаа. Маскаа аваад үлдсэн эссенсийг нүүр болон хүзүүндээ зөөлөн товшин бүрэн шингээнэ. Усаар зайлах шаардлагагүй.
- 3 төрлийн коллаген (100DA Collagen багтсан) – Арьсны алдагдсан эзэлхүүнийг нөхөж, илүү булбарай, дүүрэн харагдуулна.
- 5 төрлийн пептидийн комплекс – Арьсны уян хатан байдлыг дэмжиж, унжилтаас хамгаална.
- 3 төрлийн ретинолын комплекс + Bakuchiol – Коллагены нийлэгжилтийг дэмжиж, арьсны нөхөн төлжилтийг сайжруулна.
- Azulene & Panthenol – Арьсыг тайвшруулж, чийгийг хадгалан хамгаална.
- Jojoba, Macadamia, Evening Primrose тоснууд – Арьсыг тэжээлээр хангаж, хуурайшилтаас үүдэлтэй хөгшрөлтийн шинж тэмдгийг бууруулна.
Ariul Expert Peptide Collagen Gel Mask (4 ширхэг) нь хөгшрөлтийн эсрэг өндөр үйлчилгээтэй Солонгосын премиум гидрогель маск юм. Нэг маск бүр 41 гр өтгөрүүлсэн ампул агуулсан бөгөөд 100% цэвэр гидрогель бүтэцтэй тул арьсанд нягт наалдаж, идэвхт найрлагыг гүн шингээдэг. Арьс шим тэжээлийг шингээх тусам маск аажмаар нимгэрч, тунгалаг болж хувирдаг онцлогтой.
Үндсэн үйлчилгээ
Хэрэглэх заавар
Гол найрлага




































